Цаг үеийн мэдээ

Шатахууны үнэ буурсантай холбогдуулан АИ-92 шатахууны оронд АИ-80 бензинийг шахаж байна гэсэн мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж ажилласан билээ.

Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас ШТС хийсэн хяналт шалгалтын хэзээ гарах талаар тодруулахад "ШТС-уудын шатахуунаас дээж авч лабораторийн аргаар шинжилж байгаа. Шинжилгээ, хяналт шалгалтын хариу 30 хоногийн дараа гарна" гэсэн мэдээллийг өглөө.