Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 27 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 8 нь нийслэлд, 19 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.743 хүрэв.
Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, 146 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2136 энджээ.