Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 2 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн 2 тохиолдол нь нийслэлд бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.886 хүрэв.
Сүүлийн 24 цагт 3 хүн эдгэрсэн бол 13 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2136 энджээ.