Цаг үеийн мэдээ

Боловсролын салбар цахим шилжилтэд орж байгаа энэ үед аймгийн хэмжээний бүх сургуулийг “Ухаалаг анги”-тай болгох ажлыг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүллээ. Энэхүү танхимыг мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлж буй БНСУ-ын 16,000 сургуульд хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий таблет, ухаалаг самбар, өндөр хурдны интернэт цацагч, программ хангамж зэрэг тоног төхөөрөмжүүдээр тохижуулсан байна.  

Улсын хэмжээнд анх удаа манай аймаг бүх сургуулиуддаа энэхүү танхимыг тохижуулаад байгаа юм. Тухайн кабинетад бүх хичээлийг цахимаар орох, шалгалтыг цахимаар авч болох үнэлгээний систем, интернэт ашиглан мэдээлэл авах, багш хүүхдүүдийг таблетыг хянан хичээлд хамааралгүй платформыг (Youtube, Facebook, TikTok зэрэг) ашиглахгүй байх боломжийг бүрдүүлсэн хамгийн сүүлийн үеийн технологи юм.