Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ардын Жүжигчин, “The Lyric’s Oscars” шагналын эзэн, Дэлхийн шилдэг баритон Энхбатын АМАРТҮВШИН ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран гала тоглолтоо хүргэлээ.   

"Gala concert"-д ДБЭТ-ын Гоцлол дуучин  МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ  Ө.Уянга, МУГЖ Б.Гомбо-Очир, Ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир,  Концертмейстер МУГЖ  Б.Солонго, Найрал дуучид, Симфони оркестрын хөгжимчид оролцлоо. 

Монгол хүний авьяас чадварыг дэлхийд гайхуулж тэр дундаа Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд Монгол хэмээх нэрийг алдаршуулж яваа Монгол Улсын Ардын Жүжигчин, “The Lyric’s Oscars” шагналын эзэн, Дэлхийн шилдэг баритон, Дуурийн гоцлол дуучин Амартүвшин хоёр өдрийн турш Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо хүргэлээ. 

Гала тоглолтын үеэр тэрбээр СУИС-ийн хүндэт профессор цол хүртлээ. Түүнд СУИС-ийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос хүндэт профессорын өргөмжлөлийг гардуулсан юм.