Цаг үеийн мэдээ

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 4 дуурь, 1 бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисны дотор Ш.Шажинбатын цомнол "Үүлэн заяа" хэмээх энэхүү дуурь, IV симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбар гэсэн энэ гурван бүтээлээрээ 1993 онд Төрийн соёрхол хүртсэн билээ.

"Үүлэн заяа" дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт Үүлэн заяа дуурь нь 1988 оны 04 сарын 29-ний өдөр тайзнаа анх тавигдсан юм. 

"Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим" хэмээн үнэлэгдсэн "Үүлэн заяа" дуурь 3-р сарын 23, 24-ний 17 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно. 

Хөгжим: Төрийн шагналт Ц.Нацагдорж 

Цомнол: Ш.Шажинбат

Удирдаач: УГЗ Н.Туулайхүү 

Найруулагч: УГЗ Л.Эрдэнэбулган 

Ерөнхий зураач: Ардын зураач Ч.Гунгаасүх. 

Тасалбарын үнэ 30.000, 40.000, 60.000 төгрөг байна. 

Тасалбар захиалах: https://www.ticket.mn/event/58