Цаг үеийн мэдээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын III Чарльз хаан, Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт тоглолтоо толилуулсан “Монгол хаан” жүжгийн хамт олонд талархлын захидал илгээж, мэндчилгээ дэвшүүлснийг Эзэн хааны хувийн нарийн бичгийн даргын туслах Муна Шамсуддин Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан уламжилжээ.