Цаг үеийн мэдээ

Бразил улсын Рио-Де-Жанейро, Эспирито Санто хотод өнгөрсөн ням гарагт усархаг аадар бороо орж үер буужээ. Үерийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн талаар хотуудын удирдлагууд мэдээлэв. Эспирито Санто хот нийт 25 мянган оршин суугчтай бөгөөд тус хотод 15 хүний амь эрсэджээ. Амь насаа алдсан иргэдийн тоо өчигдрийн /2024.03.25/ байдлаар 27 байсан бөгөөд энэ тоо цаашид ч өсөж магадгүй талаар Associated press мэдээлсэн байна.

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: Аljazeera.com