Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ гэдэг шүлэг бий. Монгол төрийн эрх барих дээд байгууллагын индрээс оросоор хараахад би мөхөх үү? УИХ-ын дарга Г.Занданшатар уур хүргэм мессеж авсан бололтой, чанга яригч асаалттайг ч мартан, эхчүүд, эмэгтэйчүүдийг гутаасан эвгүй муухай орос п...чинь гэдэг хамаатуулах үгтэй хамт парламентын индрээс палхийтэл хэлж балрав.
Оросын Төрийн думын дарга “Ух ты, кубукай сагаан куур ээ”, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга төлөөлөгчдийн дарга “Чусаараа тээгэл ваа” гэж хараавал ямар вэ?
Төрийн наадмын хаалтын үеэр Ерөнхийлөгч асан П.Очирбат “Ёо ёо, харих уу, Цэцэгмаа. Өө нээрээ туг мугаа буцааж авч явна гэж бас баахан маяглах бил үү” гэж цэнгэлдэхээр нэг буу халсан нь үүний хажууд бол гэм хор багатай хэл ам байсан юм байна.
Ингэхэд Монголын радиогоор хятад хэлний нэвтрүүлэг угаасаа явдаг. Ингэхэд Монгол төрийн индрээс угаасаа п...чинь гэдэг монгол ёс заншилд тохирохгүй орос хараал хэдэн удаа гарах бол...
Түй чёрт
2024-04-23
Эргүү орк л оросоор эм хүний бэлэг эрхтэн гэж хараадаг
Түй чёрт
2024-04-23
Эргүү орк л оросоор эм хүний бэлэг эрхтэн гэж хараадаг
Түй чёрт
2024-04-23
Эргүү орк л оросоор эм хүний бэлэг эрхтэн гэж хараадаг
2024-04-23
Сүртэй шд, өнөөдөр Монголчууд 8 настай балчираас 80 тай буурай хүртэл пизда л гж бшд. Гоо бүсгүйчүүл миссүүдээс авахуулаад идэр залуус ч хэлж л бна. Цусаар ханиамар, нөжөөрөө урс, эцгийгээ ал гм уламжлалт Монгол хараалаараа дагнах юмуу.