Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд 2022 оны осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудын 3 дугаарт зам тээврийн осол орсон байна. Зам тээврийн осолд өртсөний улмаас 21 128 хүн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсанаас 64.2% эрэгтэйчүүд, 35.8% эмэгтэйчүүд байгаа бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.8 дахин их өртөж байна.

2022 онд ачааны машинтай явж байгаад гэмтсэн тохиолдлын 47.9%, суудлын машинтай явж байгаад гэмтсэн тохиолдлын 43.1% нь гэмтэл авах үедээ хамгаалах суудлын бүс хэрэглээгүй байна. Нийт тохиолдлын 7.8% нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд өртсөн байна.