Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Гэр бүлийн тогтвортой амьдралын үнэ цэнэ, амьдрах ухаан, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, үлгэр дуурайлал болгох зорилгоор "ХОС БАГАНА" арга хэмжээг Гэрлэх ёслолын ордонтой хамтран зохион байгууллаа. Өрх гэрийн гал голомтоо үүсгэж, 40-60 жилийг хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа 20 гэр бүлийн Очир-Эрдэнэ, Алтан-Эрдэнэ, Зэс-Эрдэнэ, Оюу-Эрдэнийн хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.