Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс газ ачиж, буулгах үед гарсан гал түймрийн дуудлага дээр хэрхэн ажиллах талаарх тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа. Юнигаз ХХК, Улаанбаатар төмөр замтай хамтарсан дадлага сургуульд тухайн байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцсон юм. Тактикийн дадлага сургууль нь хоёр болон түүнээс дээш тасаг тухайн нөхцөлд хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах талаар ажилтан албан хаагчдад мэдээллийг олгосон. 

Энэ тохиолдолд нэн тэргүүнд авах арга хэмжээ бол иргэдийн аюулгүй байдлыг хангаж, аюулгүй зайд хүргэж, Онцгой байдлын байгууллага гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь тархан дэлгэрүүлэхгүй унтраах арга хэмжээ авах юм. Баянзүрх дүүрэгт 26 мянга аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс эдгээр аж ахуй нэгж рүү чиглэсэн дадлага сургуулийг тогтмол зохион байгуулдаг гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.