Цаг үеийн мэдээ

Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид, төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулгын хүндтэй зочин "Илүү сайн ирээдүйн төлөө" уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр (2024.04.25) Чингис хаан Үндэсний музейтэй танилцлаа.

Дэлхийд алдартай “National Geographic” групп жил бүр жуулчдад зориулан аялахад таатай, заавал үзэх газруудын жагсаалтыг гаргаж олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. 2024 онд заавал зочлох 20 шилдэг музей, соёлын өвийн нэгээр Монгол Улсаас анх удаа Чингис хаан Үндэсний музейг нэрлэсэн. Ингэснээр Чингис хаан Үндэсний музейг олон улсын шинжээчид дэлхийн хэмжээнд хэмээн хүлээн зөвшөөрч, Азийн шилдэг музейнүүдийн эгнээнд багтаасан байдаг.