Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хоёрдмолд өдөр. Дотоод тайван тэнцвэрт байдлаа алдвал гадаад орчинтой зөрчилдсөн өдөр болно. Өнөөдөр хэрэгцээгүй зардал гаргахаас зайлсхий. Онцын шалтгаангүй хэрүүл маргаанаас хол бай. Архаг хууч өвчин сэдэрнэ. Хэн нэгэнд найдалгүй, өөрийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд шийдмэг алхмуудыг хийж эхэл. 

Үхэр: Хариуцлагатай ажил алба хийдэг хүмүүсийн хувьд онцгүй өдөр болж өнгөрнө. Энэ цаг үед олон хүнд нөлөөлөх шийдвэр гаргахад оролцох төлөвтэй. Та өнөөдөр хүндрэлтэй асуудалтай нүүр тулгарч магадгүй. Эрсдэлтэй, хориотой арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Энэ бүхэн хожим таны ирээдүйд ноцтой хор хохирол учруулж болзошгүй. 

Ихэр: Ажилдаа идэвх зүтгэлтэй бай. Та хариуцсан ажлынхаа ард гарч чадсанаар төвөгтэй харилцаа ч хөгжилтэй санагдах болно. Гэхдээ олон хүндрэлтэй асуудлууд таныг хүлээж байна. Магадгүй долоо хоногийн сүүл рүү ихээхэн ядрах мэдрэмж төрнө. Ийм үед сэтгэл санаа тавгүйтэх учир биеэ барь. Эрүүл мэндээ анхаарч өвчнөө эмчлүүлэхээ хойшлуулах хэрэггүй. 

Мэлхий: Өнөөдөр сэтгэл санаа тавгүй, ямар нэгэн зүйлд санаа зовнисон, түгшсэн байдалтай байна. Энэ байдал нь хамтрагч болон ажил хэрэгт тань муу нөлөө үзүүлнэ. Та дотроо төлөвлөж бодож байсан хэтийн төлөвөө, ажил хэрэгтэй холбоотой томоохон зорилго төлөвлөгөөгөө өөртөө л хадгал, хэн нэгэнд дэлгэх хэрэггүй. Таны санааг овжиноор ашиглах нэгэн таны ойр тойронд элбэг байгаа гэдгийг санаарай. 

Арслан: Өнөөдөр та дурсамж, баяр цэнгэлээр дүүрэн байх болно. Та гэлтгүй гэр бүлийн хувьд аз жаргалтай таатай өдөр болно. Эргэн тойрны хүмүүсийн харилцаанд итгэлцэл, тэнцвэрт байдал зонхилно. Ажлын орчиндоо эерэг энергийг бэлэглэнэ. Та гэр бүлийн хэмжээнд багахан хэмжээний баяр тэмдэглэж амьдралдаа үл мартагдах сайхан дурсамж үлдээнэ. 

Охин: Уйтгартай өдөр. Уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд нэн тохиромжтой. Хайр дурлалын адал явдлаас холхон байсан нь дээр. Аливаа харилцаа нь ахиц муутай, найдвартай бус байна. Таны хүч тамир урдынхаасаа дор байгаа тул бие организмдаа анхаарал тавьж өвдөж сульдах, хэт их ачаалалтай ажиллахаас зайлсхий. Зарим хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлал өндөр байна. 

Жинлүүр: Та өнөөдөр олон таагүй зүйлтэй тулгарч мэднэ. Энэ нь зөвхөн танаас шалтгаалахгүй, гаднын олон хүчин зүйл нөлөөлөх болно. Ажлын эрч хүч тааруу, хийж бүтээх эрмэлзэлгүй сул дорой байна. Хайртай хүмүүстэйгээ харилцахдаа сэтгэл санааны хямралаа ил гаргаж, уур бухимдалтай харилцвал эргээд үүсэх асуудал нь та хоёрыг улам бүр хэцүү байдалд хүргэнэ. Найз нөхдийн туслалцаа, зөвлөгөө илүүдэхгүй. 

Хилэнц: Ойрын хугацаанд та өөртөө маш таатай, хүсэн хүлээж байсан мэдээгээ авах болно. Амьдралд тохиох зарим нэг өөрчлөлтөд та бэлэн биш байгаа тул ямар нэгэн шинэ алхам хийхэд таны зориг зүрх дутна. Та санхүүгийн байдлаа дээшлүүлэх, авьяас чадвараа зориулах илүү ашигтай бизнесийн хүрээллийг олох хэрэгтэй. Өөрийн бодолтой, тэвчээртэй, буурь суурьтай хөдлөх хэрэгтэйг сануулж байна. 

Нум: Азтай өдөр. Таны өмнө санаандгүйгээр нэгэн хүн гарч ирнэ. Энэ нь таны ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч, эсвэл амьдралын найз байж магадгүй. Түүний тусламжаас татгалзах хэрэггүй. Урд урдын хичээл зүтгэл, чармайлтын үр дүн танд улам ихээр урам зориг өгөх болно. Хүсэл мөрөөдөл тань биелэх нь цаг хугацааны л асуудал боллоо.

Матар: Бие даасан бус хамтын хөдөлмөр эрхлэхэд таатай. Гэхдээ худалдаа наймааны тал дээр энэ өдөр одтой байж чадахгүй. Мөнгө санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Бүсгүйчүүд дур булаам байдлаа хадгалж, энэ өдөр урд урдынхаасаа илүү хүчтэй, чигч шулуун байх мэдрэмжийг мэдэрнэ. Өнөөдрийн ярвигтай ажлынхаа ард төвөггүй гарч чадна гэдэгт итгэлтэй байж болно.

Хумх: Агаарын даралт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэл санааны хямрал, мэдрэлийн ядаргаа тусч магадгүй. Өөртөө болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Ажил хэргийн хувьд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тэвчээртэй, тайван байж зогсолтгүйгээр урагш тэмүүл, хичээл зүтгэлээ харуул, зөв тооцоол. Үр дүн нь танд удахгүй ирэх болно. 

Загас: Тайван өдөр. Найз нөхөдтэйгөө уулзах, хуучлах зэрэг нь таны хувьд сэтгэлийн сэргээш болж болно. Өөдрөг үзэл, цовоо сэргэлэн байдлаараа эргэн тойрныхон болоод хайртай хүмүүсийнхээ дунд гялалзаж, магтаал сайшаалыг хүртэнэ. Ахмадуудын хувьд тэдний эрүүл мэнд гэхээсээ илүүтэй дотоод сэтгэлд нь илүү анхаарал хандуулахыг зөвлөж байна.