Цаг үеийн мэдээ

Богдхан уулын дархан цаазат газраас хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг илрүүллээ.

Иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 14-р хороо Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын ойгоос хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Учирсан хохирлыг нөхөн төлүүлж хэргийг прокурорын байгууллагад шилжүүллээ.