Цаг үеийн мэдээ

Өнөөдөр 14:40 цагт Налайх дүүргийн 1-р хороонд шар өвс шатсан дуудлага ирсэн. 

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 0,7 га газрын шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Иргэн хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал түймэр гарсан байна. 

Ногоон бүс, зуслан, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.