Цаг үеийн мэдээ

ЦУОШГ-аас өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 

Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар чиглэлд цасаар шуурч, зам даваанд халтиргаа үүссэн байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг анхааруулж байна