Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймагт “Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлж буй. Уг шинжилгээнд Даланзадгад, Номгон сумын нийт 1163 өрх, иргэн хамрагдаж шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд коронавируст халдвараас сэргийлэх, тандах зорилгоор “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г эхлүүлжээ.

Уг ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 18-ны өглөөний 10:00 цагаас Даланзадгад, Номгон сумын иргэдээс шинжилгээ авч эхэлсэн байна. Даланзадгад сумаас 8763 өрх, Номгон сумаас 200 өрх хамруулахаар төлөвлөжээ.

Даланзадгад суманд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТөв, ЗӨСТөв, Өрхийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Даланзадгад сумын 8-н багийн дарга, зохион байгуулагчид, сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан шинжилгээний 9 багт 35 эмч, мэргэжилтэн, төрийн албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.

“Нэг өрх-Нэг шинжилгээ”-д дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 20:00 цагийн байдлаар :

Даланзадгад нийт 1075 өрхийн1075 иргэн хамрагдсанаас :

• 1-р баг 98,

• 2-р баг 134,

• 3-р баг 214,

• 4-р баг 115,

• 5-р баг 127,

• 6-р баг 120,

• 7-р баг 105,

• 8-р баг 161 өрх, иргэн хамрагдсан мэдээтэй байна.

Харин Номгон сумын 88 өрхийн 88 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байна.