Турк улсын Станбул хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан онцгой сайн барилдаж, олимпын наадамд барилдах эрхээ авлаа. Б.Хулан “Парис-2024” олимпын Монголын багийн 15, Монголын чөлөөт зургаа дахь эрхийг авсан юм.