Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лабораторид 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 22-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 270 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.22/ байдлаар 196 нийт боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй Зэрэг сумын иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “БООРЖИ” зочид буудалд байсан Зэрэг сумын 2 иргэнээс давтан шинжилгээгээр, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн нэг жолооч, нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.  

Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.22/ байдлаар 76 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-5, бусад нь хөнгөн байна. 

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 118 буюу 60,2 хувь нь эдгэрч гэртээ гараад байна. 

Өнөөдрийн  /2021.04.22-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 884 иргэн, тусгаарлан ажиглах байранд 171 иргэн, гэрийн тусгаарлалтад 591 иргэн, гэрийн ажиглалтад 125 иргэн байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар