Цаг үеийн мэдээ

Монгол Улсын мэргэн Төхөөний ОЧИРОО, Монгол Улсын заан Бердимуратын Серик нарын цолны нэрэмжит хурдан морины уралдаан боллоо.

Тус уралдаанд даага, их насны морь уралджээ. Уралдааны унаач хүүхдийн хамгаалах хувцас хэрэгсэл, аюулгүй байдалд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Морины комисс, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хамтран хяналт тавин, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллажээ.