Цаг үеийн мэдээ

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулаанаа есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон. Өнөөдөр тулаанчид Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд “Face off time” уулзалтыг хийж, мэдээлэл өглөө. 

МУГТ Э.Цэндбаатар: "Тулааныг догдлон хүлээж байна. Хүн зодолдохын өмнө нэг тийм чичрэлт байдаг. Хор шар байдаг. Нэг тийм юм байгаад байна. Рингэн дээр гарах хүртлээ үүнийгээ маш их дарж байна. Рингэн дээр гараад арслан барс шиг урж тасдаж хаямаар байдаг. 9 сарын 9-нд Шинэчагтагыг би урж тасдмаар байна.  Би Монголын ард түмний өмнө зодно л гэсэн бол зодмоор байна.  Гялс тулаанаа хийчхээд Америк руу явж мэргэжлийн бокстоо алаад өгмөөр байна. Эхлээн энэ шаврын хаалтыг арчиж хаяад мэргэжил лүгээ явмаар байна" гэлээ.