Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайдын давхар дээл өмссөн С.Чинзориг иргэд ба нохдыг хооронд нүүрэлдүүлсэн мэт ярилцлага өгч шинэ ажлаа эхэллээ. Сайдын юу ярьсныг сөхье!

Иргэдийг хазсан гээд байгаа нохойнууд… Ярианаас үзвэл ноход өөрсдөө хүн хазсан гэж хэлсэн бололтой байна. “Хазсан нохойнуудыг олж тогтоож, иргэд мөн байна аа гэдгийг нь таниулсан байна лээ…” Үүнээс үзвэл иргэд ба нохдыг нүүрэлдүүлсэн. Ноход иргэдийг хазсанаа хүлээн зөвшөөрч, нүглээ наминчлан, харц буруулан гөлөлзсөн байх. Бүгдээс нь шинжилгээ авахад галзуу ноход биш байсан байна. 

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 9 хүнд галзуугийн тарилгын оронд сүрьеэгийн вакцин андууран их хэмжээгээр тарьсан ноцтой явдал гарсан юм. Нэг хүнд 20-30 дахин их хэмжээгээр сүрьеэгийн тариа хийсэн. Давхар дээлтэй сайдын эв хавгүй хэл ярианаас илүү эмнэлгийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хохирсон хүмүүсээ эмчилж чадах уу? гэдэг асуулт хариултаа нэхэж байна.