Ерөнхий сайдын зөвлөх Ухнаагийн Отгонбаяр МАН-ын Бага хурлын шийдвэрээр УИХ-ын 6 дугаар тойрогт нэр дэвших эрхээ өвөртөлсөн байна. Зүүн бүс дэх УИХ-ын 6 дугаар тойрог нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас бүрдэж буй тойрог юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албатай. УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор анх удаа явагдах гэж буй нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх У.Отгонбаярт давуу тал болж байна.
У.Отгонбаяр МУИС төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Эхнэр 4 хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авч унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөх нь тодорхой боллоо.
МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, өөрийнх нь зөвлөх У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн П.Анужин, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, М банкны захирал Л.Соронзонболд нар өрсөлдөхөөр боллоо.
Mongol
2024-05-21
Ханаж цаддаггүй юм даа Үе удмаараа идэх гээд л чичирчих юм даа
Эх
2024-05-21
Идэж уусан юу байгаан мэддэг юм бол дугаарлаад бич мэдэхгүй бол битгий атаархаад шээсээ гоожуул арчаагүй новш
Mongol
2024-05-21
Ханаж цаддаггүй юм даа Үе удмаараа идэх гээд л чичирчих юм даа
Эх
2024-05-21
Идэж уусан юу байгаан мэддэг юм бол дугаарлаад бич мэдэхгүй бол битгий атаархаад шээсээ гоожуул арчаагүй новш
Жавхлант
2024-05-21
Анужин тэнд юу хийж явнаа эсгий хийх газар юу билээ дээ?
2024-05-21
боломжийн хүмүүс байна яагаад залуус гарч болохгүй гэж би отгонбаярыг харин ч төрд ажиллаж туршлага суусан хүн гэж харж байна
Зочин
2024-05-23
Энэ төрд өндөр албан тушаал хашдаг гэхээр ах дүү ойр тойрных нь хүмүүс өөрт байгаа мэдлэг чадвар сэтгэл зүрхээ зориулан ажиллах хүсэл тэмүүллийг нь унтрааж үе удмаараа идэж уух гэлээ гэдэг тэнэг хандлагаа хэзээ болих юм болоо. Ийм үзэл бодол бугшснаас хичнээн олон чадврлаг залуус төрд ажиллах боломжоо алдаж байгааг хэлж мэдэхгүй. Уг нь хийж бүтээж чадаж байвал хэний ч хүүхэд байсан яах вэ дээ. Гол нь төрд зөв бодолтой, зөв хандлагатай, улс орноо, ард түмнээ гэсэн сэтгэлтэй л хүн ажиллаасай гэж боддог. Нэг талдаа өнгөрсөн 30 жилд мэдлэг чадваргүй, танил тал хүмүүсээ төрд чихэж төрийн ажлыг самарч байснаас иймэрхүү хандлага газар авсан байх. Одоо үүнийг бид ойлгодог болсон болохоор бодож сонголтоо хийх нь зөв бизээ. Миний хувьд Отгонбаярыг зүүн аймгуудыг төлөөлж УИХ-д ажиллах боломжтой хүн гэж харж байгаа. Ёстой үе удмаараа зүүн аймгуудын иргэдтэй ойр байсан, тэдний хүсэл бодлыг мэддэг хүн учраас.