Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 26, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус ихээр гарч, нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд халиа, дошин үүсч нөхцөл байдал хүндэрчээ. 

Нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад шуурхай баг ажиллаж иргэдийг шилжүүлэх шуудуу татаж хаягдал усны урсгалыг сэргээн, машин механизмаар суваг татаж, сувгийн мөсөөр овоолго хийж, үүссэн мөсийг цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Ташрамд мэдээлэхэд Нийслэлийн хэмжээнд жил бүр гэр хорооллын айл өрхүүдийн дунд халиа дошин үүссэнээс болж гудамж, зам талбай хөлдөж, усанд автах асуудал үүсдэг. Үүний шалтгаан нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай юм. Учир нь булгийн ус тухайн жилийн ундарга, экосистемийн нөхөн сэргэлтээс шалтгаалж газрын хөрснөөс  нэвчин гарч ирдэг. Мөн хашаа, гудамж талбайд нь халиа дошин үүссэн айлуудын ихэнх нь булгийн эхэнд зөвшөөрөлдгүй буусан байдаг.  Үүнээс болж булгийн усны голдирол алдагдаж, айл өрх усанд автах асуудлууд үүсдэг. Мөн зарим хороодын нутаг дэвсгэрийг  том хэмжээгээр дамнасан булгийн устай газар ч олон байдаг. Энэ нь жил бүр халиа, дошин үүсэх хамгийн том шалтгаан болдог талаар албаныхан хэллээ.