Цаг үеийн мэдээ

Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсэг хуралдаж байна.

Тус хуулиар төрөөс биеийн тамир спортыг дэмжин санхүүжүүлэх үйл ажиллагааг оновчтой болгон өргөжүүлэх, оюутан залуус, орон нутаг дахь спортын үйл ажиллагааг дэмжих, тамирчдын цол зэрэг, мөнгөн урамшууллыг ёс зүйн асуудалтай уялдуулах, допингийн эсрэг үндэсний тогтолцоог шинэчлэн байгуулах, спорт холбоодын эрх, үүргийг өргөжүүлэх, спортын салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг бодитойгоор дэмжих зэрэг олон чухал зохицуулалт хийх юм.

Тухайлбал, спорт, нийтийн биеийн тамирыг хүн бүрт хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сум, хороон орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллах, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч сар бүр мөнгөн урамшуулал авдаг тамирчин ёс зүйн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдолд урамшууллыг зогсоох зэрэг заалтууд орж байна.

Мөн бэлтгэл, тэмцээн уралдааны үед тамирчдын аюулгүй байдлыг хангах, бэртэл гэмтлээс сэргийлэх, тамирчдын даатгалыг хуульчлах, хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, дасгалжуулагчийг дэмжих, спортын салбар, байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг дэмжих шинэ зохицуулалт орох юм.

Таны сурталчилгаа