Цаг үеийн мэдээ

Геодези, Усны барилга байгууламжийн газар халиа дошин үүссэн байршлуудад өдөр бүр шуурхай баг гарган ажиллаж байна. 

Сонгинохайрхан дүүргийн 26, 27 дугаар хороо Толгойтын гол дагуу байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа дошин үүсч ойр орчмын суурьшсан айл өрх халиа дошинд өртөж, гэр байшин, хашаа нь усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа билээ. Тэгвэл тус байршилд шуурхай удирдлагын баг өдөр бүр ажиллаж гар ажиллагаа болон механизмаар суваг татан, ухлагаас гарсан мөсөөр далан босгож, цас мөсийг цэвэрлэх, шороон далан босгох зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж  байна.