Цаг үеийн мэдээ

"Нутгийн хишиг"хөтөлбөрийн "Биологийн олон янз байдал, тэр дундаа ховордож буй ан амьтан, ургамлыг хамгаална" гэсэн зорилтын хүрээнд олон ажлууд хийгдэж, дэд хөтөлбөрүүд хэрэгждэг. Тэдгээр ажлуудын нэг болох зэрлэг ан амьтдыг хамгаалах, тоо толгой нь ховордохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Аргаль янгир хамгаалах сангаас Өмнөговь аймгийн Гурвантэс суманд биотехникийн ажил зохион байгуулагдаж нийт 10 газар идэш тэжээлийн цэг болон уст цэгийг байгууллаа.