Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2023.01.21-ний 06:00 цагаас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орж байна.

Тус хөдөлгөөн зохион байгуулалтыг хийснээр ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35,7 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд өснө гэв.