Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт болж байна. Одоогоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хэлэлцэхээр УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна.
УИХ-ын гишүүдийн ирц 55 хувьтай байна.
Хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм.