НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.
Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.
Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцын засвартайгаар баталлаа.
Зочин
2024-04-18
Нийслэлийн одоогийн удирдлага мундаг. Баяр хүргэе.
Овоодоо Нямбаатар чи
2024-04-19
Баяр хүргэе. Бөх барилддаг зүлэг ногоон дэвжээг буцааж хэвэнд нь оружлах хэрэгтэй. Цементэн дээр хэн унах дуртай байх билээ.
Насандорж насанбат
2024-04-18
Үнэхээр зөв шүү.
З
2024-04-18
Овоо ш дээ. Өвөөсөө татгалзаж байна гэдэг ухамсартай хүн байна. Бодвол Нямдаваа гэгчийн хүүхэд байх. Даахгүй нохой булуу хураана гэгчээр мөнх настай юм шиг эцэг эхчүзд үр хүүхэддээ элдвийн юм хураахаа болимоор юм. Хойч үед үр хүүхдүүд дургүй л бхйгаа ш дээ. Одон нийтийн хэл амны бай болохыг хэн хүсэх вэ дээ.
059
2024-04-18
Ард түмнийхээ төлөө хийсэн ажил нь ил байгаа залуусаа нам харгалзахгүй дэмжинээ.
Irgen
2024-04-18
Ymr shir pisda nar ve gj bodoj bsin ovooshde, bayr hurgeya hotiin ajliin albaniinhaan
2024-04-18
ОЛОН ЖИЛ ЛУЙВАР ХИЙСНИЙХЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ШОРОНД ОРОХООС АЙЖ ӨВӨӨС ТАТГАЛЗЖЭЭ.
Зочин
2024-04-18
Нэгэнт баригдсан барилгыг буулгахгүй бол барисан компани, газрыг авсан газарт нь төлбөр тогтоож нэхэмжлэх , Барилга бариад ашиг олсон бол газрын төлбөрийг өндөр өгөх ёстой
Зочин
2024-04-19
Өв залгамжлагч татгалзаад болоо юу инээдтэй гарууд шүү
2024-04-19
Өвөөсөө татгалзлаа сайн гээд толгойг нь илээд явуулж болохгүй шүү. Маш их булхай луйвар ил болж,юу ч үгүй хоцрохоос айсандаа татгалзаж бгаам. Тухайн үед төрд болон ТУЗ д нь бсан хулгайч дарга нарын зөвлөснөөр өвөөсөө татгалзаж өмнөх их хулгайгаа хулгайгаа нуух арга
Овоодоо Нямбаатар чи
2024-04-19
Баяр хүргэе. Бөх барилддаг зүлэг ногоон дэвжээг буцааж хэвэнд нь оружлах хэрэгтэй. Цементэн дээр хэн унах дуртай байх билээ.