Цаг үеийн мэдээ

С.Мөнхсүх дасгалжуулагчаар удирдуулсан баг тамирчид дэлхийн, олимпын эрхийн төлөө хүч үзнэ. Монголын сонгомол барилдааны шигшээ баг тамирчид энэ онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн төлөө хүч үзсэн. Тэгвэл ирэх сарын 9-12 ны өдрүүдэд Туркын Истанбул хотноо Парис-2024 олимпын наадмын сүүлийн эрх олгох дэлхийн тэмцээнд тэд хүч үзэх нь. Шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор 60 кг-д Үндэсний шигшээ баг, ОУХМ Б. Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Бадамдорж нар өрсөлдөнө.

Таны сурталчилгаа