Цаг үеийн мэдээ

Шведийн Хаант Улсын Стокхолм хотод Монголын түүхэнд холбогдох олон тооны соёлын өвийн дурсгалууд хадгалагдаж байдаг Угсаатны зүйн музей, Дорно дахины эртний эдлэлийн музей, Уппсалагийн их сургууль зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудтай Соёлын яамны төлөөлөл албан уулзалт зохион байгууллаа. 

Мөн Монголын холбогдолтой 2000 орчим соёлын өв, дурсгал хадгалагдаж буй Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн дэд захирал Карл Магнуссонтой хоёр талын уулзалт хийж хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн талаар судалгаа хийж, каталогчилох, бүртгэлийн сан үүсгэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.