Халдварын байдлыг хяналтдаа авсан учраас Үхань хотын зарим эмнэлгүүд энгийн өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Шалгах, урьдчилан сэргийлэх ажлыг баталгаажуулсан үндсэн дээр эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж, коронавирусийн халдваргүй энгийн өвчтөнүүд, нэн онцгойлон хуучин архаг өвчтэй хүмүүсийг хүлээн авах боломжтой боллоо. Коронавирусийн халдвар авсан өвчтөнийг хүлээн авч эмчилж байсан 50 гаруй эмнэлэгт эмчлүүлж байсан халдвар авсан өвчтөнийг эмнэлгийн нөхцөл, туршлага сайтай 10 эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх болжээ. Ийнхүү бусад эмнэлгээ ариутгаж, халдваргүйжүүлэн, бусад энгийн өвчтөнийг хүлээн авч эмчлэх бэлтгэлээ хангаж байна. 3 дугаар сарын сүүлч 4-р сарын эхээр эдгээр эмнэлгүүд чиг үүргийнхээ дагуу хэвийн ажиллаж эхлэхээр төлөвлөөд байна.