Цаг үеийн мэдээ

Өмнөд Америкийн Перу Улсын Лима хотод зохиогдсон 2024 оны Сурагчдын ДЭЛХИЙН АВАРГА шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсаас нийт 11 өсвөрийн шатарчин, 3 дасгалжуулагч эх орноо төлөөлөн амжилт дүүрэн оролцлоо. 

7 насны хөвгүүдийн ангилалд Баярсайхан овогтой УЧРАЛ 1-р байр 

7 насны охидын ангилалд Нямдаваа овогтой АЗ-ЭРДЭНЭ нэг ч хожигдолгүй 1-р байр

9 насны охидын ангилалд Чинзориг овогтой НАНДИНЖИГҮҮР 1-р байр

11 насны охидын ангилалд Мядагвал овогтой УРАНГОО 3-р байр

13 насны охидын ангилалд Батпэлдэн овогтой БУЯНХИШИГ 3-р байр

15 насны хөвгүүдийн ангилалд Наранболд овогтой СОДБИЛЭГТ 2-р байр

9 насны хөвгүүдийн ангилалд Батсайхан овогтой БАТ-АМГАЛАН шагналт 4-р байр тус, тус эзэллээ. 

Хамгийн анх 2008 онд Сурагчдын Дэлхийн Аварга шалгаруулах тус тэмцээнд Б.Ану оролцож мөнгөн медаль авч байсан бол 2010 онд Их мастер А.Энхтуул анхны алтан медалийг эх орондоо авчирж өнөөгийн түүчээг эхлүүлжээ. 

Азийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр, “Монголоос медаль хүртсэн бүх өсвөрийн шатарчдадаа баяр хүргэхийн зэрэгцээ тамирчид маань Монгол Улсад төдийгүй Ази тивд энэхүү амжилтаараа нэр төрийг авчирлаа” хэмээн онцолсон байна. 

Таны сурталчилгаа