Цаг үеийн мэдээ

      ОХУ– ын Ерөнхий сайд Мишустины 28-нд гарын үсэг зурсан тушаалын дагуу, 30-ны өдрөөс коронавирусийн халдвар Оросын нутагт ихээр тархахыг хориглон зогсоохын тулд бүх хилийн боомтуудаа түр хугацаатай хаахаар болсон байна.

Энэхүү тушаалын дагуу, 30-ны 00:00 цагаас эхлэн, Орос улс авто зам, төмөр зам, усан тээвэр, ерөнхийлсөн хилийн боомтуудыг бүгд түр хугацаатай хаах болно гэжээ. Энэхүү арга хэмжээнд дипломат ажилтнууд, тэдний гэр бүл, бусад улс орны албаны төлөөлөгчдийн гишүүд хамрагдахгүй бөгөөд олон улсын ачааны автомашины жолооч, галт тэрэгний багийн гишүүд, тэнгисийн ажилтан нар ч үүнд нөлөөлдөггүй юм байна.

ОХУ-ын халдвараас урьдчилан сэргийлэх командлалын газрын гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр, Орост коронависурийн халдвар авсан тохиолдол нэмэгдээд 1226 хүрсэн бол 4 хүн нас барж, нийт 49 хүн эдгэрсэн байна.

ОХУ–ын засгийн газар саяхан Мишустин тэргүүтэй коронавирусийн халдварын эсрэг тэмцэх зохицуулах хороог байгуулжээ. ОХУ-ын холбооны бүх байгууллагууд шинэ коронавирусийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд байхаа зарлажээ. 

 

Эх сурвалж:Синьхуа агентлаг

Таны сурталчилгаа