Түймрийн утаа нь нүүрс болон машины угаарын утааны адилаар хүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Түймрээс гарах утаанд агаар бохирдуулагч азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, PM2.5, PM10 гэх мэт нарийн ширхэгт тоосонцрууд агуулагддаг.
Түймрийн утаагаар амьсгалах үед хоолой үрэвсүүлж амьсгал боох, дотор муухайрах, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ нь архаг суурь өвчин, багтраа, харшил, зүрхний өвчтэй хүн, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын эрүүл мэндийн байдлыг илүүтэй дордуулж, амь насанд ч хүрэх аюултай байна.
Түймрийн дараах хор уршиг, сөрөг нөлөө хэмжээлшгүй их учир түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал юм.