Цаг үеийн мэдээ

Чех улс НАТО-гийн холбоотон орон болох Итали улсад коронавирустэй тэмцэхэд нь тусламж үзүүлж байна.

Чехийн тусламжийн барааг ачсан Испаний нисэх хүчний АС-130 ачааны онгоц ням гарагт Испаний цэргийн баазад газардсан байна.

Тус онгоцоор авчирсан эмнэлгийн 10,000 ширхэг нэг удаагийн тусгай хамгаалалтын хувцас, амны хаалт зэрэг ковид 19-тэй тэмцэхэд нэн шаардлагатай байгаа хэрэглэлийг Испаниас Италийн Милан хотруу ачааны машинаар  тээвэрлэн хүргэх юм байна.

НАТО коронавирустэй тэмцэхэд харилцан тусламж үзүүлэхийг холбоотон орнууддаа уриалаад байгаа юм.

Зөвхөн сүүлийн нэг хоногийн дотор Испанид 821 хүн, Италид 760 орчим хүн коронавирусээр нас барсан байна.

Эх сурвалж: nato.int

Таны сурталчилгаа