Цаг үеийн мэдээ

Их Британийн иргэн 33 настай Эмма Грэй гэгч бүсгүйн тэжээдэг хоточ нохой Скиптоны дуудлага худалдаанд оролцож дээд амжилтыг эвдсэн байна.

Меган гэдэг нэртэй 2 нас хагастай хоточ нохойг АНУ-ын нэгэн иргэн 18,900 фунт стерлингээр худалдан авсан байна.

15000 фунт стерлингээр өмнөх дээд амжилтыг тогтоож байсан хоточ нохой нь мөн л Эмма Грэйн сургаж, тэжээж байсан нохой юм байна.

Ийнхүү дараалсан 2 амжилтын эзэн болоод байгаа нохой сургагч залуухан бүсгүй маань өөрийнхөө нохойг ийм өндөр үнэд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан гэнэ.

13 настайгаасаа нохойтой ажиллаж эхэлсэн Эмма Грэй нь одоо 12 нохойтой бөгөөд дэлхийд нэр хүнд өндөртэй чадварлаг сургагч юм байна.

18900 фунт стерлингээр худалдаалагдсан түүний хоточ нохой нь шинэ эзнийхээ мал ажахуйн томоохон фермд тусалж, хонийг нь хариулах юм байна.

Эх сурвалж: ВВС