Цаг үеийн мэдээ

 

       ОХУ–д өнөө өглөөний 8 цагийн байдлаар коронавирусийн нийт халдварын тохиолдол 1534 болж найман хүн нас баржээ.

 

Коронавирусийн халдварт өвчний улмаас Москва хотын эмнэлэгт хэвтэн уушигны үйл ажиллагааг орлуулах төхөөрөмж (аппарат искусственной вентиляции легких (ИВЛ) залгуулсан өвчтөний 40% хувь нь 40 -өөс доош насны иргэд байна.  

 

Халдвар авсан өвчтнүүдийг насны байдлаар ангилж үзвэл ахмад настай хүмүүст төдийгүй залууст хүнд хэлбэртэй тусаж байгаа нь уг өвчин бүх насныханд өндөр эрсдэлтэйг харуулж байгаа юм. 

ОХУ–ын нийсэл Москва хотноо халдвар авсан хүний тоо 1014 байгаагаас 46 хувь нь 35-64 насныхан, 33,5 хувь нь 18-34 насныхан, 15 хувь нь 65 наснаас дээш насныхан, 5,5 хувь нь хөнгөн хэлбэрээр тусдаг, магадгүй вирус тээгч байж болох хүүхдүүд байгаа юм байна.

Таны сурталчилгаа