Энэтхэг улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан шинэ тохиолдол 106 нэмэгдэж, халдвар авсан нийт тохиолдол 1024-д хүрсэн байна. Үүний улмаас Энэтхэг 21 хоногийн хугацаа бүхий хөл хорио тогтоож, халдварын дэгдэлтийг хязгаарлаж байна. Иймэрхүү арга барил нь иргэдийн хэвийн амьдралыг маш ихээр нөлөөлж байгаа юм.
Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди “Хөл хорио тогтоох нь цорын ганц сонголт хэвээр байсаар, иргэдээсээ уучлал хүсэж байна гэжээ.Тэрээр хэлэхдээ, “Та бүхэнд тулгарч буй асуудал болон бэрхшээлийг би ойлгож байгаа, гэвч Энэтхэг шиг 1 тэрбум 300 сая хүн амтай том оронд авч хэлбэл, халдвартай тэмцэх өнөөгийн байдалд хаалттай арга хэмжээ авахаас өөр нэн сайн сонголтгүй юм” гэжээ.
Мөн тэрээр ийм сонголт хийж, Энэтхэгийн ард түмэнд хүндрэл учруулсандаа уучлал хүсэж, ард иргэд тэсвэр тэвчээртэй хэвээр байхыг уриалсан байна.
Хөл хориог зөрчсөн иргэдийг шийтгэхийн тулд цагдаа нар хүч хэрэглэж эхэлжээ. Засгийн газраас зарласан хөл хориог зөрчсөн иргэдийг хэд хэдэн хотод цагдаа нар саваагаар зодон шийтгэж байгаа аж.