Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо, Шадар сайд Асо Таро нар коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу нэг хуралдаанд хамт оролцохгүй болсныг тус улсын засгийн газраас өнөөдөр мэдээлжээ.
Өнөөдөр өглөөний засгийн газрын хуралдаанд ерөнхий сайд Абэ Шинзо оролцохдоо энэ шийдвэрийг танилцуулж, Шадар сайдыг оролцохгүй болсныг дуулгасан байна.
Хэрвээ ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болбол хуулийн дагуу шадар сайд бөгөөд сангийн сайд Асо Таро түүнийг орлох үүрэгтэй ажээ.
Эх сурвалж: Japan Today