Цаг үеийн мэдээ

 

      Коронавирусийн цар тахлаас ард иргэдээ хамгаалах бэлтгэл дутмаг улс орнуудын тоонд Венесуэл улс багтаж байна. Венесуэл улс даяар үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд эрчим хүч, тог, гэрэл цахилгаан тасрах явдал тогтмол тохиолддог байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн хямралаас зугтаж 4,5 сая иргэн улс орноо орхин дүрвэсний дунд эрүүл мэндийн салбарын ажилтнууд, халдварын мэргэжилтнүүд багтжээ. 

     Медикос Юнидос төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар эмнэлгүүдийн 25 хувь нь л усны хэрэгцээгээр бүрэн хангагдаж байгаа ажээ. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын 2/3 нь нэг удаагийн бээлий, амны хаалт, саван, хамгаалалтын шил, өмсгөл байхгүй байна. Каракас хотын их сургуулийн эмнэлгийн ажилтнуудын 80 хувь нь халдвар авсан өвчтөнүүдтэй харьцах хамгаалалтын өмсгөл, төхөөрөмжгүй байгаа гэдгийг мэдээлжээ.

      Тэгвэл Хятадын "COVID-19"-ийн эсрэг эмчилгээний баг 03-р сарын 30-нд Венесуэлийн нийслэл Каракас дахь Симон Боливар олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Тэд туршилтын урвалжууд, хамгаалалтын хэрэгсэл, эм бэлдмэл зэрэг ч эмчилгээний бүтээдэхүүн зэргээр тусалж байгаа аж. Тус эмчилгээний багийг Хятадын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж, багийн 8 гишүүд бүгд Хятадын Жянсү мужаас ирсэн бөгөөд амьсгалын замын болон чухал эмчилгээ, халдварт өвчний хяналт, лабораторийн шинжилгээ зэрэг янз бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрджээ.

Таны сурталчилгаа