Цаг үеийн мэдээ

      БНСУ-д өнөөдрийн (2020.03.31) байдлаар коронавирусийн 125 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 9786 хүн халдвар аваад байгаа юм. Мөн 162 хүн нас баржээ, 5408 хүн эдгэж эмнэлгээс гарчээ.  Тус улсад бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг 4 дүгээр сарын 9-нээс эхлэн онлайнаар явуулахаар хэлэлцэж байна.

      Учир нь коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед сургуулиудын хичээл эхлэх нь эрсдэлтэй алхам гэж үзэж байгаа юм байна.

Одоогоор багш нар, боловсролын байгууллагын ажилчид сурагчдад интернэтээр хичээллэх боломжтой эсэх талаар судалгаа явуулж байна.

Таны сурталчилгаа