Коронавирусийн халдварт өвчний улмаас Москва хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 40 хувь нь 40 -өөс доош насны иргэд байна. Тиймээс ОХУ хөл хорионд шилжиж сургууль, цэцэрлэгүүдээ карантилаад байна. Мөн тус улс иргэдийнхээ амьдралд нэмэр болохуйц олон талт тусламжийг үзүүлж эхлээд байгаагийн нэг нь олон хүүхэдтэй айлд өгсөн хүнсний тусламж юм.
Уг тусламжид олон хүүхэдтэй буюу 3 хүртэлх хүүхэдтэй айлын нэг хүүхдийн 14 хоногийн хүнсийг, Москва хотын даргын захирамжийн дагуу үнэ төлбөргүй олгосон байна. Уг хүнсийг авахаар очихдоо иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүй, амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөж ирэхийг анхааруулжээ.