Цаг үеийн мэдээ

     Ухань хотын олон иргэд коронавирусийн халдварын улмаас нас барсан гэр бүлийнхээ хүмүүсийг сүүлчийн замд нь үдэх бүү хэл эцсийн мөчийг ч хараагүй юм. Харин Уханьд хорио цээр тавигдаж иргэд нас барагсдынхаа чандрыг авч байгаа бөгөөд 4 сарын 5 нд болох ханш нээгдэх, нас барагсдадаа буян хийх өдрөөс өмнө албан ёсоор оршуулах ажил өрнөж байна.

      3 дугаар сарын 26 нд Ухань хотын Хан ГоУ оршуулгын товчоонд өдөрт 2500 хүний чандар ачсан хоёр том хэмжээний ачааны машинаар зөөж ирж байгааг Хятадын сэтгүүлч Ча И Шин баримттай зургийг авсан бөгөөд өдөрт 500 хүний чандрыг 7 оршуулгын товчооноос гэр бүлд нь буцаан өгч байна. Үүнээс харахад 7 хоногт 3500 хүний чандар олгогдоод байгаа бол нийт хичнээн хүний чандар байгааг тооцох боломжтой хэмээжээ. Үүнээс нарийн нягталбал Уханийн зөвхөн эмнэлэгт 25 сая хүн нас нөгчсөн байж болзошгүй. Гэвч энэ тухай интернет болон хэвлэл мэдээллээр бичих, зураг дарах, бичлэг хийхийг чандлан хорьж ямар нэг мэдээллийг нэг бүрчлэн устгаж байна.

     Мөн иргэдийг чандар авах үедээ орилж уйлах ямар нэг үйлдэл хийхгүй гэсэн баталгаа авч байгаа бөгөөд оршуулгын зардалд 3000 юань ар гэрийхэнд нь тэтгэмж маягаар олгож байгаа аж.

Гэвч энэ чандар гэр бүлийнх нь дотно хүнийх бус амиа алдсан бүх хүний чандрыг нийлүүлснээс нэгэн саванд тэнцүүхэн хуваан хийсэн маш олон хүнийх  юм гэж нэгэн сэтгүүлд бичигдсэн байна.

Мөн иргэдийг “түргэн хугацаанд оршуулах ажлыг гүйцэтгэ” хэмээн тушаал гарсныг Уханийн оршин суугчид эсэргүүцэж  дахин шуугиан дэгдээлээ.

Нэгэн оршин суугч шууд хийсэн бичлэгтээ “Ямар нэгэн асуудал үгүй байсан бол биднийг бүх зүйлд яаруулж, мөнгөөр ам таглахгүй байсан. Яагаад ямар учраас ард түмнээс үнэнийг ямагт нууж байна. Хятадын удирдагч нар өөрийн гэмт үйлдэлдээ хариуцлага тооцох ёстой”  хэмээжээ.

 

Орчуулсан Р.СайханУул

Таны сурталчилгаа