Цаг үеийн мэдээ

      2020 оны 4 дүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн БНСУ-н хилээр орж ирсэн улсын харъяалал хамаарахгүй иргэн бүрийг 14 хоног тусгаарлаж байна. 

Харин Солонгос улсад оршин суух хаягтай иргэд гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд түр хугацаагаар ирсэн иргэд засгийн газраас бэлдэж өгсөн тусгаарлах байранд тусгаарлагдах юм байна. Тусгаарлах байрны нэг өдрийн төлбөр 100.000 вон (228.000 төг) бөгөөд төлбөрийг тухайн иргэн өөрөө хариуцах аж.

Хэрвээ иргэн хөл хорионы дүрмийг зөрчсөн тохиолдолд 1 жил хорих ял эсвэл 10.000.000 воны торгууль ноогдуулах юм байна. Мөн гадаад улсын иргэд хөл хорион дүрэм зөрчвөл визийг нь цуцалж, албадан гаргах арга хэмжээ хүртэл авах гэнэ.

БНСУ-д олон улсын арга хэмжээ, бизнесийн гэрээ хэлэлцээр хийхээр ирж буй хүндэтгэх шалтгаантай иргэд хилээр орж ирэхээсээ өмнө ЭСЯ-наасаа албан бичиг авснаар тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой юм байна.

Таны сурталчилгаа