Цаг үеийн мэдээ

 

       Америкийн эмийн “Johnson &Johnson” компани коронавирусийн эсрэг вакциныг ирэх жил буюу 2021 оны эхээр гаргах тухай 3 дугаар сарын 30–ны өдөр  мэдээлжээ. Ойролцоогоор тэрбум удаагийн тунтай тэнцэх хэмжээг нийлүүлэхээ мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар коронавирусийн халдварт өнөөг хүртэл үр дүн нь тодорхой нотлогдсон эмчилгээний эм олдоогүй, урьдчилан сэргийлэх вакцин ч байхгүй учир олон тооны судалгааны байгуулга, хувийн хэвшлийн эмчилгээний эмийн үр дүнг хянах ба шинэ вакцин шинээр гаргах ажилд шамдаж байгаа аж.

     Уг мэдэгдэлд вакцинд хэрэглэх материал хэдийнээ шавхагдан дууссан учраас цаад талын хугацаа гэхэд ирэх 9 сард хүн дээр эмнэлзүйн туршилт эхэлж, аюулгүй чанар, үр дүнг хянах юм. Дараа жилийн эхээр Америк FDA эм эмийн бүтээгдэхүүний удирдлага зөвшөөрөл өгөн, дэлхий нийтэд нийлүүлэхээр таамаглаж байгаа юм байна.

Мөн үйлдвэрлэлийн тогтолцоог томруулсанаар, хурдан хугацаанд 1 тэрбум тунг үйлдвэрлэх боломжтой болно гэжээ. 

     Үүнээс гадна бусад улс орны эмийн үйлдвэрийн компани болон судалгааны байгуулга ч бас шинээр гаргахыг яаран ажиллаж байгаа бөгөөд шинэ коронавирусийн халдварын тархалтыг төгсгөх эцсийн пайз гэж үзэн дэлхий дахины хүлээлт өндөр болж байгаа юм.

 

Анагаах ухааны доктор ( Ph.D) Л.Энхтуяа

Таны сурталчилгаа