Цаг үеийн мэдээ

      БНСУ-д өнөөдрийн (2020.04.02) байдлаар коронавирусийн 89 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 9976 хүн халдвар аваад байна. Энэ тоог өнөөдрийн дотор 10.000 хүрэх байх гэсэн болгоомжлол байгаа аж.  Мөн 4 хүн нэмж нас барснаар нийт 169 хүн нас барж, 261 хүн эдгэснээр нийт 5828 хүн эдгэж эмнэлгээс гараад байна. 

    Мөн БНСУ–ын нийслэл Сөүл хотод бүртгэлтэй гадаад иргэдэд амны хаалт  үнэгүй олгох шийдвэр гарчээ. Уг амны хаалтыг  Сөүл хотод бүртгэлтэй, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд авах боломжтой бөгөөд оюутнууд харъяалалтай сургуулиасаа авах юм байна.

     Амны хаалтаа авахын тул эхлээд (global.seoul.go.kr) онлайнаар бүртгүүлэх ёстой аж. Үнэгүй олгож байгаа амны хаалт нь таван ширхэг сольдог фильтер бүхий давуун маск юм байна. 

Таны сурталчилгаа