Цаг үеийн мэдээ

Диснейн паркууд халдварт өвчнөөс болж дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа ч гайхамшгаа түгээсэн хэвээр байна.

Хэдийгээр ашиг орлого нь огцом буурсан ч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмч, эмнэлгийн ажилтнуудад коронавирустэй тэмцэхэд нь тусламж дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

 Өмнө нь 100.000 ширхэг N95 амны маск болон 270 тонн хүнсийг холбогдох байгууллагуудад хандивлаж байсан бол энэ удаад 150.000 ширхэг борооны цувыг  эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хувцас болгон өгчээ.

Халдвар хурдацтай тархаж байгаагаас шалтгаалан эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын хэрэгслийн хомсдолд ороод байгаа юм.

Харин нэг удаагийн зориулалттай хамгаалалтын хувцасан дээр борооны цув давхарлаж өмсөх нь олон дахин ашиглах боломжийг бүрдүүлж, зарим тохиолдолд эмнэлэгт борооны цувыг дангаар нь хамгаалалтын хувцас болгон ашиглаж байгаа юм байна.

Өнгөрсөн 3 дугаар сард Диснейн парк коронавирустэй тэмцэх ажилд нийт 3 сая ам.долларыг зарцуулсан байна.

 

Эх сурвалж: https://disneyparks.disney.go.com/